blog

2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсон. Үүнд: Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа гэж тусад нь нэмэлтээр оруулсан.

75.1. Нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 дахин нэмэгдүүлснээс дээшгүй үнийн дүнтэй буюу 13,200,000 төгрөгөөс доош дүнтэй мөнгөн хөрөнгө гаргуулах нэхэмжлэлийг шүүгч дангаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэнэ: Үүнд:

75.1.1.бүх төрлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгө гаргуулах;

75.1.2.дундын өмчийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал гаргуулах; 75.1.3.хөдөлмөрийн гэрээний дагуу цалин хөлс гаргуулах;

75.1.4.бусдын эд хөрөнгө, эрүүл мэндэд гэм хор учруулсны улмаас мөнгөн хөрөнгө гаргуулах. Мөн үнийн дүн хамаарахгүй:

75.2.1.шүүхийн шийдвэр гүйцэтгэх зорилгоор эд хөрөнгө, эрхийг битүүмжлэх, хураах, үнэлгээ тогтоох, албадан дуудлага худалдаа явуулах ажиллагаатай холбоотой гомдол;

75.2.2.энэ хуулийн 751.1.1-д заасан гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулах нэхэмжлэл;

75.2.3.ажилд эгүүлэн тогтоосон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг үндэслэн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах нэхэмжлэл.

75.3.Эрх зүйн нэг маргаанаас үүдэлтэй шаардлагыг хэд хэдэн нэхэмжлэлээр хэсэгчлэн гаргахыг хориглоно.

75.4.Тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхэд энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол энэ хуулиар тогтоосон журмын дагуу шийдвэрлэнэ.

75.5.Гэр бүл, өв залгамжлалын холбогдолтой бүх төрлийн хэрэгт тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журам үйлчлэхгүй. Эдгээр зохицуулалтуудыг нэмж оруулснаар жижиг иргэний хэргүүдийг түргэн, шуурхай шийдвэрлэхэд гол зорилго нь оршиж байгаа юмаа. Мөн онцлог зохицуулалтын хувьд 75.1-д “Гэрч энэ хуулийн 43.3-т заасан эрх, үүргийг ойлгосны үндсэн дээр үнэн зөв мэдүүлснээ илэрхийлэн, нотариатаар гэрчлүүлсэн мэдүүлгийг шүүхэд ирүүлсэн нь хангалттай гэж шүүх үзвэл нотлох баримтаар үнэлж болно” гэж оруулсан байна. Дээрх нэмэлт зохицуулалтыг 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр ажиллаж байна.

Дэлгэрэнгүй: https://legalinfo.mn/mn/detail?lawId=17048094575831...

Шэйр:
site-logo