Шүүх байгуулах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж буйтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчээр томилогдсон 32 шүүгч 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Шүүгчдийн анхдугаар зөвлөгөөнөө хийлээ. Уг шүүгчдийн зөвлөгөөнөөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгчээр Ийгэрийн Амартөгс шүүгч нарын олонхийн саналаар сонгогдлоо.
Мөн ШЕЗ-ийн 2024.12.19-ний өдрийн 286 дугаартай тогтоолоор Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн тамгын газрын даргаар Ламжавын Наянтайг томилсон тухай тогтоолыг ШЕЗ-ийн хүний нөөцийн газрын дарга Д.Мөнхбат шүүгчдийн зөвлөгөөнд танилцуулж, тамга тэмдгийг гардуулан өглөө.