Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Нийтэлсэн: Л.Өлзйибаяр  Ангилал: Chingeltey-taniltsuulga  Огноо: 2018-06-20;

ХЭВЛЭХ

НЭГ. 2013 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр баталсан “Шүүх байгуулах тухай хууль” /Шинэчилсэн найруулга/-иар “Дүүргийн иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүх” байгуулагдав. Тодруулбал, Баянзүрх дүүргийн шүүх, Сүхбаатар дүүргийн шүүх, Чингэлтэй дүүргийн шүүхүүд нэгдэж улмаар иргэний хэргийн дагнасан шүүх болсон юм.

Мөн 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр баталсан “Шүүх байгуулах тухай хууль” /Шинэчилсэн найруулга/-ийг мөн оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлснээр “Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх”  нэршилтэй болж  үйл ажиллагаагаа  явуулж байсан.

Дээрх хугацаанд буюу “Дүүргийн иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүх” болон “Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх”-ийн Ерөнхий шүүгчээр Монгол Улсын Гавьяат хуульч Б.Баатар ажиллаж байсан болно.

ХОЁР. 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр баталсан” Шүүх байгуулах тухай хууль”д өөрчлөлт оруулах тухай хуулиар  “Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх” байгуулагдаж, Ерөнхий шүүгчээр шүүгч Б.Сайханцэцэг 2017 оноос томилогдон ажиллаж байна.

“Шүүх байгуулах тухай хууль”д өөрчлөлт оруулах тухай хууль, УИХ-ын 2016 оны “Анхан шатны шүүхийн шүүгчийн орон тоо батлах тухай” 42 дугаар тогтоол, МУ-ын Ерөнхийлөгчийн 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 67 дугаар зарлигийн үндсэн дээр Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх  нь Ерөнхий шүүгч, 11 шүүгчийн бүрэлдэхүүнтэй ажиллахаар батлагдав.

Тус шүүхийн  Ерөнхий шүүгч Б.Сайханцэцэг, шүүгчээр Ц.Алтанцэцэг, И.Амартөгс, Ж.Байгалмаа, Н.Баярмаа, С.Буд, Ч.Даваасүрэн, Х.Дашдэчмаа, Н.Нарангэрэл, Т.Наранцогт, Ц.Наранчимэг, Ж.Цэнгэл, Т.Энхтуяа нар ажиллаж байна.

Мөн шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд туслах чиг үүрэгтэйгээр, Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Б.Энхсайхан, Ерөнхий шүүгчийн туслах Б.Халиун, шүүгчийн туслах Д.Ариунзул, Б.Батбилэг, Б.Амарбаясгалан, Г.Галдандагва, Ж.Гэрэлчулуун, Д.Долгорсүрэн, Г.Золзаяа, Н.Лхагвадулам,С.Намуунжин, Э.Солонго, Б.Энхболор, М.Болормаа, шүүх хуралдааны 6 нарийн бичгийн дарга, бичиг хүргэгч Б.Нэргүй, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн С.Бадамцэцэг, мэдээлэл технологийн мэргэжилтэн Л.Өлзийбаяр, архивын эрхлэгч Б.Мөнхцэцэг, Эвлэрүүлэн зуучлагч Ө.Болор, Т.Ганжолоо, эвлэрүүлэн зуучлагчийн туслах М.Сувд нар ажилладаг.

 

{calendar}