Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Тамгын газрын бүтэц, зохион байгуулалт

Нийтэлсэн: Л.Өлзйибаяр  Ангилал: Chingeltey-Tamgyn-gazar  Огноо: 2018-06-06;

ХЭВЛЭХ

Тус шүүхийн тамгын газар нь Шүүхийн захиргааны тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар:

 ...21.1.Шүүхийн тамгын газар захиргааны удирдлагын дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

21.1.1.энэ хуулийн 6-12 дугаар зүйлд заасан чиг үүргийг тухайн шүүх дээр хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

21.1.2.шүүхийг өдөр тутмын үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөлөөр хангах;

21.1.3.шүүхийн хөдөлмөр зохион байгуулалт, дотоод журмын биелэлтэд хяналт тавих;

21.1.4.шүүхэд хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлтийг хүлээн авч, бүртгэх;

21.1.5.шүүхийн бичиг хэрэг, захидал харилцаа, шуудан, архивын үйл ажиллагааг зохион байгуулах;

21.1.6.шүүхийн эд хөрөнгийн бүртгэл, тооллого, эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг зохион байгуулж, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах арга хэмжээ авах;

 21.1.7.хэргийн эд мөрийн баримтыг хадгалах, зөөвөрлөх зэрэг чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Тамгын газрын бүтэц, зохион байгуулалт

 

Тамгын газрын бүтэц:

Тамгын газрын товч танилцуулга:

·         Тамгын газрын дарга Д.Болор,

·         Шүүхийн зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Энхтуяа,

·         Шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга Б.Энхтуяа,

·         Шүүхийн ерөнхий нягтлан бодогч Д.Байгалмаа,

·         нярав С.Үржинханд

·         Шүүхийн дотоод ажил хариуцсан мэргэжилтэн Д.Мөнхтуяа

·         Шүүхийн зохион байгуулагч Б.Үүрийнтуяа

·         Эмч Н.Нарангэрэл

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд туслах чиг үүргийн хүрээнд: 

 

·         Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга  Б.Энхсайхан

·         Ерөнхий  шүүгчийн туслах Г.Галдандагва,

·         Шүүгчийн туслах  Б.Батбилэг, Б.Амарбаясгалан,Ж.Гэрэлчулуун, Г.Золзаяа, Н.Лхагвадулам, Э.Солонго, Б.Энхболор, Б.Болормаа, Б.Дансүрэн, О.Огторгуй, Халиун,С.Намуужин

·         Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн С.Бадамцэцэг,

·         Мэдээлэл технологийн мэргэжилтэн Л.Өлзийбаяр

·         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Баярмаа, Б.Мандшир, Б.Золбоо, Д.Мандахтуяа, Б.Маралмаа,М.Оюу-Эрдэнэ, Б.Оюун-Эрдэнэ

·         Архивын эрхлэгч С.Нуртай

·         Эвлэрүүлэн зуучлагч Ө.Болор, Т.Ганжолоо

·         Эвлэрүүлэн зуучлагчийн туслах Сувд

·         Бичиг хүргэгч Б.Нэргүй 

·         Слесарь Б.Баасанцогт

·         Үйлчлэгч Д.Долгорсүрэн, Н.Оюунтунгалаг, А.Сарантуяа, М.Амараа, Н.Жүгдэрмаа

·         Жолооч С.Энхсайхан, Д.Дамдин, Э.Бадамдорж нарын бүрэлдэхүүнтэй  ажиллаж байна.

{calendar}