Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Нийтэлсэн: Л.Өлзйибаяр  Ангилал: Svkhbaatar-Taniltsuulga  Огноо: 2018-06-20;

ХЭВЛЭХ

Нэг. БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1965 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 79 дүгээр зарлигаар Улаанбаатар хотыг дөрвөн районд бүсчилэн хувааж,  засаг захиргааны зохион байгуулалтыг өөрчилсний дагуу мөн оны 6 дугаар сарын 26-ны өдөр хуралдсан Найрамдлын• районы Ардын Депутатуудын хурлын анхдугаар хуралдаанаар Найрамдлын районы Ардын шүүхийг үүсгэн байгуулжээ

Улаанбаатар хотын 1, 4 хэсгийн шүүхийг өөрчлөн нэгтгэж Сүхбаатарын районы Ардын шүүхийг дарга, 4 шүүгч, 25 ардын төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй байгуулж тус ажлаа эхэлсэн түүхтэй.

            Ардын шүүхийн бүрэлдэхүүнд: Дарга М.Төмөржав, шүүгчид Ж.Норонзод, Г.Доргорсүрэн, Г.Лхамжав, Б.Цэдэн, нарийн бичгийн дарга Б.Отгон, Ц.Минжмаа, бичээч Д.Цэндсүрэн, зарлага Н.Балжирмаа нарын 25 ардын төлөөлөгч ажиллаж байв.

            Шинээр байгуулагдсан Сүхбаатарын районы ардын шүүх нь Намын Төв Хорооны ба Улсын Дээд шүүхийн тогтоолуудыг удирдлага болгон районы нам, захиргааны байгууллагын болон Улаанбаатар хотын шүүхийн өдөр тутмын дэмжлэгт туслалцаатайгаар шүүн таслах ажлын чанарыг дээшлүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг сайжруулахад гол анхаарлаа чиглүүлэн, Орон сууц гудамжны 44 хороо, 100.000 гаруй хүн ам, 800 гаруй албан байгууллага бүхий районы нутаг дэвсгэрт анхан шатны шүүхийн үүргийг гүйцэтгэн явуулах болжээ.

            Сүхбаатар районы ардын шүүх нь үйл ажиллагаа

1.         Шүүх таслах,

2.         Гүйцэтгэлийн хяналт, шалгалтыг зохион байгуулах,

3.         Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх гэсэн үндсэн чиглэлээр явуулж ирсэн байна.

Шүүхийн хүчин төгөлдөр болсон тогтоол шийдвэрийн биелэлтийг хянан шалгаж, зохион байгуулах ажил нь шүүх байгууллагын үйл ажиллагааны салшгүй бүрдэл хэсэг нь болж байлаа.

Хоёр. Монгол Улсад 1990 онд ардчилсан хувьсгал өрнөж, түүний үр дүнд нийгэм, эдийн засаг, улс төрийн байгууламж, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж үндэсээрээ өөрчлөгдсөн ба 1993 оны Шүүх байгуулах тухай хуулиар “Сүхбаатар дүүргийн шүүх” гэж өөрчилсөн байна.

Гурав. 2013 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр баталсан “Шүүх байгуулах тухай  хууль”-/Шинэчилсэн найруулга/-иар “Дүүргийн иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүх”-ийг байгуулав. Тодруулбал, Баянзүрх дүүргийн шүүх, Сүхбаатар дүүргийн шүүх, Чингэлтэй дүүргийн шүүхүүд нэгдэж улмаар иргэний хэргийн дагнасан шүүх болсон юм.

Мөн 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр баталсан “Шүүх байгуулах тухай хууль” /Шинэчилсэн найруулга/-ийг мөн оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэн учир энэ өдрөөс эхлэн “Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх” гэсэн нэршилтэй болж үйл ажиллагаагаа  явуулж эхлэв.

Дээрх хугацаанд буюу Дүүргийн иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүх болон Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр Монгол Улсын Гавьяат хуульч Б.Баатар ажиллаж байсан болно..

Дөрөв. 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр баталсан  “Шүүх байгуулах тухай хууль”-д өөрчлөлт оруулах тухай хуулиар, “Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх”  байгуулагдан одоо үйл ажиллагаагаа  явуулж байгаа ба тус шүүхийн Ерөнхий шүүгчээр Монгол Улсын Гавьяат хуульч Б.Баатар ажиллаж байна.

“Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль”, УИХ-ын 2016 оны “Анхан шатны шүүхийн шүүгчийн орон тоо батлах тухай” 42 дугаар тогтоол, МУ-ын Ерөнхийлөгчийн 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 67 дугаар зарлигийн үндсэн дээр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх  нь   Ерөнхий шүүгч, 12 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдан ажиллаж байгаа болно. 

Тус шүүхийн Ерөнхий шүүгчээр Б.Баатар, шүүгчээр Н.Оюунтуяа, Ө.Уянга, С.Энхбаяр, Ч.Ичинхорлоо, Д.Уранчимэг, Д.Нямбазар, Б.Ууганбаяр, Т.Ганчимэг, С.Хишигбат, Б.Түмэнцэцэг, О.Одгэрэл нар ажиллаж байна.

Мөн шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд туслах чиг үүрэгтэйгээр хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга П.Ариунбилэг, Ерөнхий  шүүгчийн туслах Ц.Батжаргал, шүүгчийн туслах Б.Ундармаа, Э.Цолмон, Т.Золзаяа, Г.Наранхүү, Г.Дэлгэрсайхан, Б.Будрагчаа, О.Цэнд-Аюуш, Г.Намуун, Б.Чанцал, Х.Билгүүн, С.Цэвэл, мэдээлэл технологийн мэргэжилтэн Ж.Баттулга, мэдээлэл лавлагааны ажилтан Э.Ундрах, архивч Б.Мөнхцэцэг, шүүх хуралдааны 12 нарийн бичгийн дарга, бичиг хүргэгч Б.Нарантунгалаг, Эвлэрүүлэн зуучлагч Б.Зулзаяа, Д.Хонгорзул, эвлэрүүлэн зуучлагчийн туслах М.Цагаанцоож нар ажилладаг.

{calendar}