Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Тамгын газрын бүтэц, зохион байгуулалт

Нийтэлсэн: Ж.Баттулга  Ангилал: Svkhbaatar-Tamgyn-gazar  Огноо: 2017-10-25;

ХЭВЛЭХ

Battulga Jargalsaikhan-н зураг.

Тамгын газрын бүтэц:

Battulga Jargalsaikhan-н зураг.

Тамгын газрын товч танилцуулга: /2017 оны 9 сарын байдлаар/

  • Тамгын газрын дарга Д.Болор,
  • Шүүхийн зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Энхтуяа,
  • Шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга Б.Энхтуяа,
  • Шүүхийн ерөнхий нягтлан бодогч Д.Байгалмаа,
  • ня-бо С.Эрдэнэ-Очир,
  • нярав С.Үржинханд
  • Шүүхийн дотоод ажил хариуцсан мэргэжилтэн Д.Мөнхтуяа
  • Шүүхийн зохион байгуулагч Г.Халиун
  • Эмч Н.Нарангэрэл

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд туслах чиг үүргийн хүрээнд: 

 

  • Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга П.Ариунбилэг
  • Ерөнхий  шүүгчийн туслах Ц.Батжаргал,
  • Шүүгчийн туслах туслах Б.Ундармаа, Э.Цолмон, Т.Золзаяа, Г.Наранхүү, Г.Дэлгэрсайхан, Б.Будрагчаа, О.Цэнд-Аюуш, Г.Намуун, Б.Чанцал, Х.Билгүүн, С.Цэвэл,
  • Мэдээлэл лавлагааны ажилтан Э.Ундрах,
  • Мэдээлэл технологийн мэргэжилтэн Ж.Баттулга
  • Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин, Б.Байгалмаа, Т.Дөлгөөн, Б.Жаргалсүрэн, Ц.Өнөржаргал М.Бишдарь, Болор-Эрдэнэ,
  • Архивч  Б.Зулзаяа
  • Эвлэрүүлэн зуучлагч Б.Оюун, М.Цэрэнбалжир,
  • Эвлэрүүлэн зуучлагчийн туслах Х.Агиймаа
  • Бичиг хүргэгч Б.Нарантунгалаг 
  • Слесарь Б.Баасанцогт
  • Үйлчлэгч Д.Долгорсүрэн, Н.Оюунтунгалаг, А.Сарантуяа, М.Амараа, Н.Жүгдэрмаа
  • Жолооч С.Энхсайхан, Д.Дамдин, Б.Тэмүүлэн нарын бүрэлдэхүүнтэй  ажиллаж байна.

 

Тус шүүхийн тамгын газар нь Шүүхийн захиргааны тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар:

            ...21.1.Шүүхийн тамгын газар захиргааны удирдлагын дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

             21.1.1.энэ хуулийн 6-12 дугаар зүйлд заасан чиг үүргийг тухайн шүүх дээр хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

            21.1.2.шүүхийг өдөр тутмын үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөлөөр хангах;

            21.1.3.шүүхийн хөдөлмөр зохион байгуулалт, дотоод журмын биелэлтэд хяналт тавих;

           21.1.4.шүүхэд хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлтийг хүлээн авч, бүртгэх;

          21.1.5.шүүхийн бичиг хэрэг, захидал харилцаа, шуудан, архивын үйл ажиллагааг зохион байгуулах;

           21.1.6.шүүхийн эд хөрөнгийн бүртгэл, тооллого, эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг зохион байгуулж, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах арга хэмжээ авах;

            21.1.7.хэргийн эд мөрийн баримтыг хадгалах, зөөвөрлөх  зэрэг ажлыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Иргэн танд
Хандалт

Өнөөдөр: 7


Өчигдөр: 28


Нийт: 7256


Таны IP хаяг: 54.226.59.137

Бидэнтэй нэгдээрэй
{calendar}