Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлал

Нийтэлсэн: Оюу-Энх  Ангилал: Bayanzvrkh-evlervvlen-zuuchlal  Огноо: 2017-07-03;

ХЭВЛЭХ

ШҮҮХ ДЭХ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАГЧ:

 

1. Иргэний эрх зүйн маргаан, хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан болон гэр бүлийн харилцаанаас үүссэн маргаанд эвлэрүүлэн зуучлалыг хэрэглэнэ.

2. "эвлэрүүлэн зуучлал” гэж талуудын хооронд үүссэн маргааныг шүүхийн бус аргаар шийдвэрлэхэд энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу дэмжлэг үзүүлэх эвлэрүүлэн зуучлагчийн ажиллагааг;

3. "талууд” гэж эвлэрүүлэн зуучлах журмаар энэ хуулийн 3.1-д заасан маргааныг зохицуулах хүсэлт гаргасан иргэн буюу хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй этгээдийг, түүнчлэн шүүх эвлэрүүлэн зуучлалыг зохистой гэж үзэж санал болгосныг зөвшөөрснөөр эвлэрүүлэн зуучлалд оролцох болсон зохигчийг;

4. "эвлэрүүлэн зуучлагч” гэж тухайн маргаанд зуучлуулахаар талуудын сонгосон буюу зөвшөөрсөн, маргааны талаар шийдвэр гаргахад нь дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий мэргэшсэн этгээдийг;

5. "эвлэрлийн гэрээ” гэж маргаан буюу тодорхой санал зөрөлдөөнтэй асуудалд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулсны үр дүнд талуудын хооронд бичгээр хийсэн хэлцлийг.

6. Эвлэрүүлэн зуучлалын зорилго нь талууд өөрсдийн ашиг сонирхолд нийцэхүйц шийдлийг олоход нь зуучлагч дэмжлэг үзүүлж, тэдгээрийн хоорондын харилцааны зөрчил, маргааныг эвийн журмаар, шуурхай, зардал багатай зохицуулахад оршино.

 

ШҮҮХИЙН ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛД:

-Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчаар Т.Гариймаа, Б.Даваасүрэн

-Эвлэрүүлэн зуучлагчийн туслахаар Д.Хонгорзул,

-Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчаар Б.Оюун, М.Цэрэнбалжир

-Эвлэрүүлэн зуучлагчийн туслахаар Ө.Болор,

-Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчаар В.Дэлгэрмөрөн, Д.Дашдулам

-Эвлэрүүлэн зуучлагчийн туслахаар Х.Агиймаа нар ажиллаж байна.

{calendar}