Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

“Стресс түгшүүрийг яаж даван туулах вэ” сургалт явагдлаа.

Нийтэлсэн:   Ангилал:   Огноо: 2017-06-12;

ХЭВЛЭХ

 

 

     Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  хамтран тамгын газрын захиргааны ажилтнуудад зориулсан “Стресс түгшүүрийг хэрхэн даван туулах вэ” сургалт 2017 оны 06 дугаар сарын 08, 09-ны өдрүүдэд явагдлаа.

  Сургалтанд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн захиргаа, үйлчилгээний албан хаагчид  оролцов.

   Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгээс тамгын газрын захиргааны ажилтнууд иргэдэд үйлчлэх үйлчилгээний ажилтан байхаас гадна тэдний харилцаа хандлага, ур чадвар, ажлын орчин нөхцлийн талаарх санал асуулга, судалгааг авч дүнг ШЕЗ-ийн дарга, удирдлагуудад танилцуулсан байгаа.

     Тамгын газрын ажилтнуудад судалгааны дүнг үндэслэн үе шаттай сургалт явуулахаар тус шүүхийн тамгын газартай хамтран төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна.

  Тус сургалт нь ажлын байранд хэрхэн стрессгүй ажиллах, стресстэй хүмүүстэй яаж харьцах талаар асуулт, хариултаар явагдаж амжилттай өндөрлөлөө.

 

 

 Баянзүрх,Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

Иргэн танд
Хандалт

Өнөөдөр: 1


Өчигдөр: 36


Нийт: 2159


Таны IP хаяг: 54.224.50.28

Бидэнтэй нэгдээрэй
{calendar}