Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ.

Нийтэлсэн: Б.Оюу-Энх  Ангилал: Medee-medeelel  Огноо: 2020-05-27;

ХЭВЛЭХ

ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ.

 

 

            2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 42 дугаар зарлигаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд Ганзоригийн Энхцэцэг томилогдож “Шүүгчийн тангараг”-аа өргөв.

            Тангаргийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар баталсан “Монгол Улсын шүүхийн тангараг өргөх журам”-ын дагуу явууллаа. Шүүгчийн тангараг өргөх ёслолыг  үйлчилгээний хэлтсийн дарга Б.Энхтуяа удирдаж, зарлигийг Тамгын газрын дарга Д.Одхүү уншиж танилцууллаа.

            Шинээр томилогдсон шүүгчид Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийг түр орлон гүйцэтгэгч шүүгч Н.Оюунтуяа, шүүгч нараа төлөөлөн баяр хүргэж, ажилд нь амжилт хүсч үг хэлэв.

Мөн шүүгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаанд Сүхбаатар,Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид, тамгын газрын дарга, хэлтсийн дарга нар, захиргааны ажилтны төлөөлөл оролцлоо.

 

 

ТАМГЫН ГАЗАР

 

{calendar}