Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Нийслэл дэх шүүхийн Тамгын газруудад хяналт-шинжилгээ хийж байна

Нийтэлсэн: Б.Оюу-Энх  Ангилал: Medee-medeelel  Огноо: 2020-01-06;

ХЭВЛЭХ

Шүүхийн захиргааны удирдлага, бодлого зохицуулалтын газрын дарга Ж.Сайнхишиг, Шүүхийн хүний нөөцийн удирдлага, бодлого зохицуулалтын газрын дарга Ш.Отгонцэцэг нараар ахлуулсан ажлын хэсэг нийслэл дэх анхан болон давж заалдах шатны шүүхийн Тамгын газарт хяналт-шинжилгээ хийж байна.

Ажлын хэсэг шүүхийн захиргааны үйл ажиллагааг удирдах, шүүгчийн хараат бус байдлыг хангаж хамгаалах, шүүхийн хүний нөөцийг удирдах болон төсөв санхүү, дэд бүтцийг удирдах, нээлттэй байдлыг хангах, олон нийттэй харилцах чиглэлээр хяналт-шинжилгээ хийж, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх юм.

Шүүхийн хүний нөөцийн удирдлага, бодлого зохицуулалтын газрын дарга Ш.Отгонцэцэгээр ахлуулсан ажлын хэсэг Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн тамгын газар, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн тамгын газар, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт ажиллана.

Шүүхийн захиргааны удирдлага, бодлого зохицуулалтын газрын дарга Ж.Сайнхишигээр ахлуулсан ажлын хэсэг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар, Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар болон Багахангай, Налайх дүүргийн шүүхийн тамгын газар, Төв аймаг дахь шүүхийн тамгын газарт хяналт-шинжилгээ хийх юм.

Ажлын хэсгүүд энэ сарын 06-аас 22-ыг хүртэл дээрх шүүхийн тамгын газруудад ажиллана.

 

Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтэс

{calendar}