Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын залуучуудын зөвлөлөөс Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунтуяаг урьж шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарт “Нотлох баримт гаргах, цуглуулах, бүрдүүлэх талаар Иргэний хэргийн хянан шийдвэрлэх тухай хуулийн зохицуулалт” сэдэвт сургалтыг 2019 оны 05 сарын 16-ны өдөр зохион байгуулав.
Тус сургалтын зорилго нь захиргааны ажилтнуудынхаа мэдлэгийг бататгах, өдөр тутмын ажилдаа хэрэгжүүлэх, алдаа дутагдал гарахаас урьдчилан сэргийлэх ач холбогдолтой сургалт боллоо.
Тус шүүхийн тамгын газрын залуучуудын зөвлөлийн шинэ даргаар шүүгчийн туслах Х.Билгүүн сонгогдсон бөгөөд залуучуудынхаа дунд ажлын стрессийг тайлах, ажлын эрч хүчийг идэвхжүүлэх, хамт олныг улам ойртуулж төлөвшүүлэх зорилгоор олон төрлийн ажил зохион байгуулж сайн ажиллаж байгаад баяр хүргэе.
Зохион байгуулж байгаа ажлыг дэмжиж, идэвхтэй оролцож байдаг залуучууддаа талархал илэрхийлье.
Иймд нийт залуучуудынхаа цаашдын ажилд амжилт хүсье.
Тамгын газар