Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас “Хуульчийн про боно-2019” өдөрлөгт оролцов.

Нийтэлсэн: Б.Оюу-Энх  Ангилал: Medee-medeelel  Огноо: 2019-05-01;

ХЭВЛЭХ

2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр зохион байгуулагдсан “Хуульчийн про боно-2019” өдөрлөгт тус шүүхийн тамгын газрын захиргаа, үйлчилгээний 6 ажилтан ажиллаа.

Өдөрлөгт ажилласан ажилтнууд иргэдийн хаана хандахаа мэдэхгүй байгааг чиглүүлэх,  иргэний шүүхийн үйл ажиллагааг танилцуулах, хаяг байршилыг зааж өгөх болон сонирхсон асуултанд нь хууль эрх зүйн зөвлөгөө өгөх зэрэг үйлчилгээг үзүүлж ажиллав.

Мөн иргэдэд иргэний шүүхэд нэхэмжлэл гаргах загваруудыг танилцуулж тайлбарлах, улсын тэмдэгтийн хураамжийг бодож өгөх, эвлэрүүлэн зуучлалын талаарх хуулийг сурталчилах, мөн 12 төрлийн 250 орчим  гарын авлагыг бэлтгэж тарааж ажиллав.

Тус шүүхийн үйлчилгээнд ойролцоогоор 120 гаруй иргэд хамрагдсан бөгөөд сэтгэл ханамж өндөр, баярлаж талархсанаа илэрхийлж байлаа.


Image may contain: 5 people, including Enhtuya Baymaa, Zoloo Zollo, Д. Хонгорзул and Д. Одонтуяа, people sitting and indoor

Image may contain: 2 people, including Badamtsetseg Badamaa, people sitting

Image may contain: 2 people, people sitting and outdoor

Image may contain: 2 people, people sitting and indoor

Image may contain: 4 people, including Zoloo Zollo and Narantuya Batbold, people sitting and people standing

Image may contain: 2 people, including Badamtsetseg Badamaa

{calendar}