Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх аваргын “цом” авлаа.

Нийтэлсэн: Б.Оюу-Энх  Ангилал: Ontslokh-medee  Огноо: 2018-11-26;

ХЭВЛЭХ

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх аваргын “цом” авлаа.

 

2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн “Бямба” гаригт өнгөрсөн жилийн “цомын аварга баг” Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс шүүгч, ажилтнуудынхаа стрессийг нэг өдөр ч болов тайлах, эрүүл мэндийн үүднээс хөдөлгөөн хийх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор уламжлалт сагсан бөмбөг, гар бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулж амжилттай өндөрлөсөн. Тэмцээнийг Ерөнхий шүүгч Б.Сайханцэцэг, С.Амардэлгэр нар оролцож нээж үг хэлж,тамирчдад амжилт хүслээ.

Image may contain: basketball court

Image may contain: one or more people, people playing sports, basketball court and shoes

Image may contain: 3 people, including Enhtuya Baymaa, people standing and basketball court

Зохион байгуулагч багаас тэмцээнд оролцож буй баг тамирчдыг  шүүгч, шүүгчийн туслахууд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарын  хамт  нэг баг,  тамгын газрын хэлтсийн дарга нар, захиргаа, үйлчилгээний ажилтнуудын баг, нийт 4 баг болон  хурд  хүч, авхаалж самбаагаараа өрсөлдсөн нь ажилтнуудын  авъяасыг нээн илрүүлсэн  маш  сонирхолтой, хөгжилтэй, ширүүн өрсөлдөөнтэй  боллоо.

Image may contain: 7 people, including Амараа Амарбаясгалан and Enkhbayar Sergelen, people playing sports and basketball court

Image may contain: 5 people, including Мандахаа Мандах

Тус тэмцээний сагсан бөмбөгийн төрөлд эвлэрүүлэн зуучлагчийн туслах  М.Цагаанцоож багийн ахлагчтай тамгын газрын эрэгтэй, шүүгч Т.Болормаа ахлагчтай Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн эмэгтэй , гар бөмбөгийн төрөлд шүүгчийн туслах Т.Буянжаргал ахлагчтай Баянзүрх  дүүргийн шүүхийн эрэгтэй, шүүгч С.Буд ахлагчтай Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн эмэгтэй багууд түрүүлж алтан медаль хүртэж, нийт дүнгээр Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн баг түрүүлж аваргын шилжин явах “Цом” авч дараа жилийн тэмцээнийг зохион байгуулахаар болов.

Image may contain: 1 person, playing a sport, basketball court and shoes

Image may contain: one or more people, people playing sports and basketball court

Image may contain: 4 people, people playing sports, basketball court and shoes

Image may contain: 4 people, people playing sports, basketball court and shoes

Image may contain: one or more people, people playing sports and basketball court

Тэмцээний хаалтын ажиллагаанд Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сайханцэцэг хэлэхдээ: “Түрүүлсэн баг тамирчдадаа баяр хүргэж, уламжлал болсон  энэхүү нөхөрсөг  тэмцээн нь “Бямба” гаригийн амралтын өдрийг хамт олон, халуун ам бүлээрээ сэтгэл сэргээсэн идэвхтэй амралтын өдөр болгож өнгөрүүлсэнд сэтгэл ханамж дүүрэн байгаагаа илэрхийлэв.”

Image may contain: 4 people, including Purevsuren Nomintsetseg, people standing, shoes and basketball court

Image may contain: 5 people, including Sayanaa Badarch, people smiling, people standing, child and basketball court

Image may contain: 4 people, including Амараа Амарбаясгалан and Enhksaihan Badamkhand, people smiling, people playing sports, basketball court and shoes

          Мөн тэмцээнд оролцож буй тамирчдаас гадна байгууллагын бүх ажилтнууд тамирчдаа хөгжөөн дэмжиж маш идэвхтэй оролцлоо.

Image may contain: 7 people, including Buugii Buugii Saikhan, Anar So and Tungaa Nuyo, basketball court

Image may contain: 8 people, including Г. Галдандагва and Sayanaa Badarch, people smiling, people standing, basketball court and shoes

Тамгын газар

{calendar}