Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Тамгын газар ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлэв

Нийтэлсэн: Ж.Баттулга  Ангилал: Medee-medeelel  Огноо: 2018-02-12;

ХЭВЛЭХ

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр шүүхийн байгууллагад хөдөлмөрлөж байгаад гавъяаныхаа амралтанд суусан ахмадуудаа хүлээн авч, тэдэнд хүндэтгэл үзүүлэв.

Тус хүлээн авалтанд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Амардэлгэр, шүүгч Т.Болормаа, хэргийн хөдөлгөөний хэлтсийн дарга Б.Энхсайхан, П.Ариунбилэг, үйлчилгээний хэлтсийн дарга Б.Энхтуяа нар шүүхийнхээ өнөөгийн болон тамгын газрын бүтэц, бүрэлдэхүүнийхээ талаар сонирхуулахад ахмадууд ч өөрсдийн ажиллаж байсан туршлага, залуу насны хөгжилтэй явдлуудаас ярьж хуучилсан сэтгэлд дулаан сайхан уулзалт болж өндөрлөв.

Ахмадууд та нар минь улс орны бүтээн байгуулалт, хөгжил дэвшилтэд идэвхтэй оролцож, өөрсдийн чин хүсэл, сэтгэл итгэлээрээ нийгмийн амьдралын сайн сайхны төлөө хөдөлмөрлөж, хойч үе бидэндээ ажил, амьдралын арвин туршлага, мэдлэг, боловсролоо уламжлуулан үлдээсэн, бид бүхний үлгэрлэн дууриадаг, хамгийн хүндтэй хүмүүс билээ.

Та бүхэндээ эрүүл энх байж, зуу насалж, зургаадай таягаа тулж, гэр бүл болон залгамжлагч хойч үедээ түшиг нь болж явахын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.

 

Шүүхийн үйлчилгээний хэлтэс

Иргэн танд
Хандалт

Өнөөдөр: 7


Өчигдөр: 28


Нийт: 7256


Таны IP хаяг: 54.226.59.137

Бидэнтэй нэгдээрэй
{calendar}