Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлалаар Япон улсын “Автомашин, тээврийн хэрэгслийн үйлдвэрлэгчийн хариуцлагын төв”-ийн төлөөлөгчид зочиллоо.

Нийтэлсэн: Ж.Баттулга  Ангилал: Medee-medeelel  Огноо: 2018-01-19;

ХЭВЛЭХ

2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд Япон улсын "Автомашин, тээврийн хэрэгслийн үйлдвэрлэгчийн хариуцлагын төв”-ийн захирал Токиогийн их сургуулийн хүндэт профессор, дэд захирал асан Аояама Ёшимицү, Васедагын их сургуулийн хүндэт профессор Уракава Мичитароболон "Автомашин үйлдвэрлэгчийн хариуцлагын төв”-ийн Менежментийн дарга Такахата Таканобу нар зочилов. Эдгээр төлөөлөгчид тээврийн хэрэгслийн талаарх маргааныг эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулдаг юм байна.

Тус шүүхийн эвлэрүүлэн зуучлалын  зуучлагч Т.Гариймаа, Д.Энхтуяа нар Япон улсын эвлэрүүлэн зуучлал 100 жилийн арвин түүхтэй бөгөөд манай улсын эвлэрүүлэн зуучлал энэ туршлагат суурилсан талаар сэтгэдлээ хуваалцлаа. Манай шүүхийн эвлэрүүлэн зуучлалаар зочилсон төлөөлөгчид бидэнд,тус шүүхийн тамгын газар, эвлэрүүлэн зуучлалынхан хариу ажлын амжилт хүссэнээр уулзалт өндөрлөв.

 

Эвлэрүүлэн зуучлал

Иргэн танд
Хандалт

Өнөөдөр: 7


Өчигдөр: 28


Нийт: 7256


Таны IP хаяг: 54.226.59.137

Бидэнтэй нэгдээрэй
{calendar}