Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас Иргэдийн төлөөлөгч нарт сургалт зохион байгууллаа

Нийтэлсэн:   Ангилал:   Огноо: 2017-06-12;

ХЭВЛЭХ

   Тус шүүхийн Тамгын газраас 2017 оны 6 дугаар сарын 09-ны өдөр Иргэдийн төлөөлөгчдийн нэгдсэн сургалтыг зохион байгуулав. 

    Иргэдийн төлөөлөгчдийн сургалтыг Тамгын газрын дарга Д.Болор үг хэлж нээлээ. 

   Сургалтанд тус шүүхийн зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Энхтуяа, хэргийн хөдөлгөөний 2 дугаар хэлтсийн дарга П.Ариунбилэг, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн Д.Мөнхтуяа нар оролцож, иргэдийн төлөөлөгч нартай уулзаж Иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах журмын талаарх иргэдийн сонирхсон асуултанд хариулав. 

 

Тус сургалт  Нийслэлийн иргэдийн танхимд амжилттай өндөрлөлөө.

 

2017.06.09.

 

Иргэн танд
Хандалт

Өнөөдөр: 1


Өчигдөр: 36


Нийт: 2159


Таны IP хаяг: 54.224.50.28

Бидэнтэй нэгдээрэй
{calendar}