Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Мэдэгдэл

Нийтэлсэн: Б.Оюу-Энх  Ангилал: Medee-medeelel  Огноо: 2020-11-11;

ХЭВЛЭХ

МЭДЭГДЭЛ

Монгол Улсад 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар коронавируст (COVID-19) халдвар дотооддоо тархсан, лабораторийн шинжилгээгээр батлагдаад байгаатай холбогдуулан Улсын Онцгой комиссын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 12 дугаар тогтоолоор гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх, уг өвчний халдвараас урьдчилан сэргийлэх, зорилгоор хууль тогтоомжид нийцүүлэн дараах арга хэмжээг авч байна.

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн 2020 оны  11 дүгээр сарын 11-ний өдрийн 1032 дугаар зөвлөгөөний тогтоол, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн 2020 оны  11 дүгээр сарын 11-ний өдрийн 587 дугаар зөвлөгөөний тогтоолоор:

2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд товлогдсон шүүх хуралдаануудыг хойшлуулж, нэхэмжлэл, гомдол, хүсэлт зэргийг биечлэн хүлээж авахгүй байх, хэргийн материал танилцуулах, шүүгчийн туслахтай биечлэн уулзах зэрэг үйл ажиллагааг тодорхой хугацаагаар хязгаарлах болсныг үүгээр мэдэгдэж байна.

Мөн шүүхээр үйлчлүүлэх иргэд, аж ахуй нэгж, албан байгууллагууд дараах байдлаар шүүхийн үйлчилгээг авах боломжтой. Үүнд:

1.Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж буй нэхэмжлэл, хүсэлтийг баталгаат шуудангаар илгээх,

2. Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж буй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гомдол, хүсэлт болон шүүхийн тамгын газарт ирүүлэх хүсэлт, албан бичгийг/ i_bsch_tg@shuukh.mn/         и-мэйл хаягаар илгээх,

3.Хэргийн материалтай холбоотой асууж тодруулах зүйлийг шүүгчийн туслахын утсаар холбогдож асуух,

4.Шүүхийн үйлчилгээний талаарх мэдээллийг 51-263446, 51-261915, Эвлэрүүлэн зуучлалын үйлчилгээний талаарх мэдээллийг 1800-1088 дугаарын утаснаас, Шүүхийн талаарх мэдээллийг http://www.civilcourt.gov.mn/ цахим хуудаснаас тус тус тодруулах,

Анхаарах зүйл: Шуудангаар болон байгууллагын и-мэйл хаягаар илгээсэн нэхэмжлэл, хүсэлт, баримт бичигт өөрийн хаяг, холбоо барих утасны дугаараа тодорхой бичиж ирүүлнэ үү.

Иймд үүсээд байгаа нөхцөл байдалд уялдуулан гаргасан шийдвэрт хүндэтгэлтэй хандаж, өөрийгөө болон бусдын эрүүл мэндийг сахин хамгаалж, хамтран ажиллахыг уриалж байна.

 

СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

 

 

 

ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ, АЛБАН БАЙГУУЛЛАГА: Шүүхээр үйлчлүүлэхдээ:

  1. Нэхэмжлэлээ шуудангаар хүргүүлэх,
  2. Хүсэлт, гомдлоо цахим шуудангаар / i_bsch_tg@shuukh.mn / хүргүүлэх,
  3. Мэдээлэл лавлагааны 51-263446, 51-261915
  4. Тамгын газрын 51-261918,
  5.  Эвлэрүүлэн зуучлалын 1800-1088, 70110276 дугаар утас,
  6. Шүүхийн талаарх мэдээллийг http://www.civilcourt.gov.mn/ цахим хуудаснаас мэдээллүүдийг авч болох талаар мэдээлэл өгч ажиллана уу

 

 

 

 

Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн  Тамгын газар

 

 

{calendar}