Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

“Ажлын байрны сэтгэл зүй”, “Хувь хүний харилцаа хандлага” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа.

Нийтэлсэн: Б.Оюу-Энх  Ангилал: Medee-medeelel  Огноо: 2020-09-18;

ХЭВЛЭХ

Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад Шүүхийн сургалтын үндсэн хөтөлбөрийн дагуу Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс “Ажлын байрны сэтгэл зүй”, “Хувь хүний харилцаа хандлага”  сэдэвт сургалтыг  2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр зохион байгуулж явууллаа.

Тамгын газраас шүүгч, захиргааны ажилтнуудыг I, II ээлж болгон зохион байгуулж сургалтад бүрэн хамруулав.

Тухайн сургалтыг зохион байгуулснаар ажлын байрны стрессийг даван туулах, өөрийгөө таних арга замуудыг харилцан ярилцаж 1 өдрийн ч болов алжаал тайлсан сургалт боллоо. Сургалтыг Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн сэтгэл судлаач багш Б.Нямаа явуулав.

Тамгын газар

           

 

{calendar}