Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

УЛСЫН ИХ ХУРЛЫН АЖЛЫН ХЭСЭГ ШҮҮХ, ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА.

Нийтэлсэн: Б.Оюу-Энх  Ангилал: Medee-medeelel  Огноо: 2020-09-21;

ХЭВЛЭХ

          Монгол Улсын Их Хурлаас “Шүүхийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хүрээнд УИХ-ын гишүүн Б.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсгийн гишүүн Н.Алтанхуяг, Ж.Сүхбаатар, Ш.Раднаасэд нар Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх болон шүүхийн Тамгын газрын үйл ажиллагаатай танилцахад Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар нар оролцлоо.

         Ажлын хэсгийн гишүүдэд шүүх, шүүхийн Тамгын газрын үйл ажиллагааг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Оюунтуяа, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Алтанцэцэг, шүүхийн Тамгын газрын дарга Д.Одхүү нар шүүхийн үйл ажиллагаа,  иргэний хэргийн шүүхэд ашиглагдаж байгаа “Иргэн-2014” систем, шүүн таслах ажиллагааны мэдээллийн талаар танилцуулж, гишүүдийн сонирхсон асуултад хариулж, шүүхийн барилга байгууламж, тулгамдаж байгаа хүндрэл бэрхшээлтэй асуудлуудын талаар танилцуулав.

 

Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан

шатны шүүхийн Тамгын газар

 

{calendar}