Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Тамгын газар 2020 оны эхний хагас жилд хийсэн ажлаа тайлагналаа.

Нийтэлсэн: Б.Оюу-Энх  Ангилал: Medee-medeelel  Огноо: 2020-07-10;

ХЭВЛЭХ

                    Тамгын газар 2020 оны эхний хагас  жилд  хийсэн ажлаа тайлагналаа.

 

          Тамгын газар 2020 оны эхний хагас жилд хийсэн ажлын тайланг /2020.07.06/ шүүгч, ажилтнууддаа тайлагнав.

Тайлангийн хуралд хэргийн хөдөлгөөний удирдлагын 1 дүгээр хэлтсийн дарга П.Ариунбилэг, 2 дугаар хэлтсийн дарга Д.Өнөржаргал, үйлчилгээний хэлтсийн дарга Б.Энхтуяа, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн Г.Халиун нар хийсэн ажлынхаа тайланг пойвер пойнт хэлбэрээр бэлтгэж  танилцууллаа.

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул, мэдээлэл технологийн мэргэжилтэн Б.Оюу-Энх нар тайлантай холбогдуулан санал хүсэлтээ гаргалаа.

Тамгын газрын дарга Д.Одхүү оны эхний хагас жилийн ажилд дүгнэн цаг үеийн асуудлаар мэдээлэл хийснээр тайлангийн хурал өндөрлөв.

Тус шүүхийн нийт шүүгч, тамгын газрын захиргаа, үйчилгээний ажилтнууддаа ажлын амжилт хүсье.

 

Шүүхийн үйлчилгээний хэлтэс

 

 

{calendar}