Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Мэдээлэл

Нийтэлсэн: Б.Оюу-Энх  Ангилал: Medee-medeelel  Огноо: 2020-03-12;

ХЭВЛЭХ

Мэдээлэл

 

2020.03.12

 

Монгол Улсад 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар коронавирусийн халдвар бүртгэгдсэнтэй холбогдуулан Улсын онцгой комиссын шийдвэр, ШЕЗ-ийн даргын 2020 оны 01/249 дүгээр “Шуурхай арга хэмжээ авах тухай” зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх, шүүгч, шүүхийн захиргааны ажилчдыг уг өвчний халдвараас урьдчилан сэргийлэх, болзошгүй эрсдэлээс хамгаалах зорилгоор Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөлгөөний 224, 131 дүгээр тогтоолууд, Тамгын газрын даргын А/36 дугаар тушаалаар комисс томилон ажиллаж байна.

 

Комиссын хуралдаанаар коронавирусийн халдвар бүртгэгдсэн гэх иргэнтэй ажил төрлийн хувьд ойр байсан эрсдэл бүхий хавьтагч байх магадлалтай хэргийн оролцогч тус шүүхүүдээр удаа дараа ирж үйлчлүүлсэн, шүүхийн зарим ажилтан эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжөөр тусгаарлалтад байгаа зэрэг нөхцөл байдалтай холбогдуулан 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд зарлагдсан шүүх хуралдааныг хойшлуулах, шүүх хуралдаан зарлахгүй байх, хэргийн оролцогчдыг шүүхэд дуудахгүй, шүүхийн байранд иргэдийг нэвтрүүлэхгүй байх, 0-12 насны хүүхэдтэй шүүгч, ажилтнуудыг богиносгосон цагаар ажиллуулах, шүүгч ажилтнуудыг нэг удаагийн бээлий, амны хаалтаар хангахаар шийдвэрлэж холбогдох арга хэмжээг шуурхай авч ажиллаж байна.

 

Иргэд, хуулийн этгээд тогтоосон хугацаанд шүүхэд хандахдаа:

            1.Шүүхэд нэхэмжлэл, өргөдөл, гомдол гаргах, эвлэрүүлэн зуучлалд хүсэлт гаргах болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлтүүдийг шүүхийн “Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Шүүхийн өөрийн байр” гэсэн хаягаар шуудангаар,  цахимаар  i_bsch_tg@shuukh.mn  гэсэн мэйл хаягаар хандах,

            2. Дээр тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг төлөхдөө харъяа дүүргийн татварын газраас код авч мөнгийг тушааж 1 хувийг нэхэмжлэл, гомдолд хавсаргана.

3. Иргэний хэргийн талаарх мэдээллийг шүүгчийн туслахуудын утсаар лавлах, /утасны жагсаалтыг сайтанд оруулсан байгаа/

4.Шаардлагатай бусад мэдээллийг шүүхийн мэдээлэл лавлагааны     51-261915, 51-263446, Тамгын газрын 51-261918, Эвлэрүүлэн зуучлалын “1800-1088, 77110276 дугаар утас,

5.Мөн шүүхийн http://www.civilcourt.gov.mn/ цахим хуудаснаас авах боломжтой

 

 

ТАМГЫН ГАЗАР

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

{calendar}