Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс тус шүүхийн тамгын газрын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийв.

Нийтэлсэн: Б.Оюу-Энх  Ангилал: Medee-medeelel  Огноо: 2020-01-08;

ХЭВЛЭХ

         2019 оны 12 сарын 06,07-ний өдрүүдэд тус шүүхийн Тамгын газрын үйл ажиллагаанд Шүүхийн захиргааны удирдлага, бодлого зохицуулалтын газрын дарга Ж.Сайнхишигээр ахлуулсан ажлын хэсэг шүүхийн захиргааны үйл ажиллагааг удирдах, шүүгчийн хараат бус байдлыг хангаж хамгаалах, шүүхийн хүний нөөцийг удирдах болон төсөв санхүү, дэд бүтцийг удирдах, нээлттэй байдлыг хангах, олон нийттэй харилцах чиглэлээр хяналт-шинжилгээ хийв.

Ажлын хэсэг шүүгч, ажилтнуудад тамгын газрын үйл ажиллагааны чиглэл бүрт  хяналт-шинжилгээгээр “Тамгын газрын үйл ажиллагааг хэвийн явагдаж байна” гэж дүгнэсэн хэдий ч гарсан алдаа, зөрчил болон цаашид анхаарах асуудлыг танилцууллаа.

Хяналт- шинжилгээний дүнгийн хуралд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийг түр орлон гүйцэтгэгч шүүгч Н.Оюунтуяа, шүүгч Б.Ууганбаяр, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийг түр орлон гүйцэтгэгч шүүгч Ц.Алтанцэцэг, шүүгч Н.Баярмаа, Т.Энхтуяа нар оролцож дүнгийн хуралтай холбоотой болон шүүхийн байрны хүрэлцээ муу байгаа, хүний нөөцийн хувьд дутагдалтай байгаа, захиргааны ажилтныг чадавхжуулах, шүүгчийн аюулгүй байдалтай холбоотой, шүүхийн техник тоног төхөөрөмжийг бүрэн шинэчлэх, шүүх хуралдааны танхимуудад бүрэн засвар хийх шаардлагатай гэх зэрэг олон асуудлыг асууж тодрууллаа.

Ажлын хэсгийнхэн дээр гарсан санал хүсэлтүүдэд хариулт өгсөн боловч цааш нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн удирдлагуудад уламжилах нь зүйтэй байх гэсэн байр суурьтай дүнгийн хурал өндөрлөв.  

 

 

Тамгын газар

 

{calendar}