Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Монгол Улсын шүүхийн үйл ажиллагаатай Бүгд Найрамдах Бангладеш Ард улсын төлөөлөгчид танилцаж, туршлага судлав.

Нийтэлсэн: Б.Оюу-Энх  Ангилал: Medee-medeelel  Огноо: 2019-12-17;

ХЭВЛЭХ

Бүгд Найрамдах Бангладеш Ард Улсын хууль эрх зүйн салбар дахь "Эрх зүйт ёс” багийн ахлагч Саяид Заул Хасан болон төлөөлөгч Мохаммад Шажахан Күрэши, Томас Моелман, Абдула Ал Номан, Арифүр Рахман нар Монгол Улсын шүүхтэй танилцаж, туршлага судаллаа. ХБНГУ-ын Германы хамтын ажиллагааны нийгэмлэгээс тус улсад "Эрх зүйт ёс” хөтөлбөр хэрэгжүүлж байгаа аж.

Монгол Улсын шүүхийн үйл ажиллагаатай Бүгд Найрамдах Бангладеш Ард улсын төлөөлөгчид танилцаж, туршлага судлав

Тус хөтөлбөрийн төлөөлөгчид өчигдөр Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хэргийн хөдөлгөөний удирдлага, мэдээллийн төвийн үйл ажиллагаатай танилцсан юм. Мөн Монгол Улс бүх шатны шүүхэд 2014-2017 онд хэрэгжүүлсэн эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэгдсэн системүүдийн үйл ажиллагаа, онцлог, давуу тал, хэрэгжүүлэх явцад гарсан хүндрэл бэрхшээл, техник, санхүүгийн асуудал, хэрэглэгчийн сургалт зэрэг олон асуудлаар мэдээлэл авч, туршлага судаллаа.

Монгол Улсын шүүхийн үйл ажиллагаатай Бүгд Найрамдах Бангладеш Ард улсын төлөөлөгчид танилцаж, туршлага судлав

Шүүхийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судалсны дараа Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяртай уулзав.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр Шүүхийн ерөнхий зөвлөлийн ХБНГУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй олон жил хамтран ажиллаж "Иргэн-2014” систем нэвтрүүлсэн ололт, амжилтаас хуваалцаад Бүгд Найрамдах Бангладеш Ард Улсын хууль, эрх зүйн салбарын мэдээллийн технологийн хөгжлийн талаар ярилцлаа.

Монгол Улсын шүүхийн үйл ажиллагаатай Бүгд Найрамдах Бангладеш Ард улсын төлөөлөгчид танилцаж, туршлага судлав

Уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах газрын дарга Б.Биндэръяа, Хэргийн хөдөлгөөний хэлтсийн дарга Ш.Одгэрэл, Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Д.Мөнхзориг, Шүүхийн хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах газрын мэргэжилтэн С.Гандолгор болон ХБНГУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн "Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах төсөл”-ийн ахлах мэргэжилтэн Б.Жавхлан болон мэргэжилтэн Ц.Мөнх-Од нар байлцав.

{calendar}