Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Захиргааны хэргийн шүүхийн шүүгчдэд зориулсан сургалт эхэллээ

Нийтэлсэн: Б.Оюу-Энх  Ангилал: Medee-medeelel  Огноо: 2019-12-13;

ХЭВЛЭХ

Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчдэд зориулсан "Хууль тайлбарлан хэрэглэх онол, арга зүй: Захиргааны эрх зүй”, "Захиргааны ерөнхий хууль, Зөрчлийн тухай хууль болон тэдгээрийн процессын хуулийг хэрэглэхэд анхаарах зарим асуудал” сургалт өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд эхэллээ.

Захиргааны эрх зүй дэх хууль тайлбарлан хэрэглэх онолын мэдлэг, чадварыг дээшлүүлэх, Захиргааны ерөнхий хууль, Зөрчлийн тухай хууль болон тэдгээрийн процессын хууль хэрэглээний зарим асуудлыг тодорхойлох, хууль хэрэглээний нэгдмэл ойлголттой болох зорилготой уг сургалтыг Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл хамтран зохион байгуулж байгаа юм.

Шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын сургалтын талаар Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл нэгдсэн бодлоготой ажиллахаар төлөвлөж байгааг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Л.Атарцэцэг хэлсэн үгэндээ тэмдэглэв. Мөн тэрбээр "Захиргааны хэргийн шүүхийн шүүгчид хууль хэрэглээний мэдлэгээ бататгаж, арга зүйгээ дээшлүүлэхээс гадна тулгарч байгаа маргаантай асуудлыг харилцан ярилцаж, ойлголцох, бие биесээ суралцах нь энэ удаагийн сургалтын ач холбогдол” гэлээ.

Захиргааны хэргийн шүүхийн шүүгчдэд зориулсан сургалт эхэллээ

Сургалтын эхний өдөр Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүгч П.Соёл-Эрдэнэ, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш Т.Мөнх-Эрдэнэ нар "Захиргааны үйл ажиллагааны үндсэн зарчмууд, тэдгээрийн агуулга, хууль тайлбарлан хэрэглэхдээ харгалзан үзэх нь”, "Хууль тайлбарлан хэрэглэхтэй холбоотой онолын суурь асуудлууд”, "Захиргааны эрх зүйн хэм хэмжээг тайлбарлах онолын чиг хандлага”, "Захиргааны эрх зүйн хуулийг тайлбарлан хэрэглэх онцлог” сэдвүүдээр сургалтыг удирдаж явуулна.

Захиргааны хэргийн шүүхийн шүүгчдэд зориулсан сургалт эхэллээ

Хоёр дахь өдөр Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь, шүүгч П.Соёл-Эрдэнэ, Г.Банзрагч, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батбаатар нар "Шүүхээс нэгэнт тогтоосон үйл баримт ба маргах эрх”, "Захиргааны гэрээтэй холбоотойгоор гаргах нэхэмжлэлийн төрөл, тэдгээрийн онцлог, шүүхээр шийдвэрлэх буй байдал, анхаарах асуудал”, "Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь анхаарах асуудлууд” сэдвээр хичээл зааж, шүүгчид тулгамдаж буй асуудлаа хэлэлцэх юм.

{calendar}