Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

“Гэр бүлийн харилцааны сэтгэл зүй” сургалт зохион байгуулав.

Нийтэлсэн: Б.Оюу-Энх  Ангилал: Medee-medeelel  Огноо: 2019-03-05;

ХЭВЛЭХ

2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Дотоодын цэргийн 805 дугаар ангийн бие бүрэлдэхүүнд “Гэр бүлийн харилцааны сэтгэл зүй” сэдвээр Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч Ж.Мөнхсайхан, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч Б.Хулан, сэтгэл зүйч н.Нямаа нар сургалт явууллаа. 
Тус сургалтанд Дотоодын цэргийн 805 дугаар ангийн офицер, ахлагч нийт 200 гаруй ажилтан албан хаагчид оролцож, тухайн сэдэв болон гэр бүлийн асуудалтай холбоотой асуудлаар харилцан ярилцсан ач холбогдолтой сургалт болов.

 

Image may contain: 4 people, including Б. Хулан, people standing and outdoor

 

Image may contain: 4 people, people sitting and indoor

 

Image may contain: 3 people, including Б. Хулан, people sitting, screen and indoor

 

 

 

{calendar}