Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Баянзүрх дүүргийн иргэдэд “Иргэн таныг сонсъё” уулзалт, өдөрлөг зохион байгуулав.

Нийтэлсэн: Л.Өлзийбаяр  Ангилал: Medee-medeelel  Огноо: 2018-10-26;

ХЭВЛЭХ

2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас Баянзүрх дүүргийн иргэдэд Шүүхийн тухай багц хууль, шүүхийн шинэтгэлийн 10 үр дүн, мөн шүүн таслах ажиллагааны 2018 оны 3 дугаар улирлын тайланг танилцуулах өдөрлөг зохион байгуулав.

Image may contain: 2 people, screen and indoor

Image may contain: 2 people, people sitting and screen

Өдөрлөгт хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга П.Ариунбилэг,  үйлчилгээний хэлтсийн дарга Б.Энхтуяа, эвлэрүүлэн зуучлагч Д.Хонгорзул, зохион байгуулагч Б.Үүрийнтуяа нар товч мэдээлэл хийж иргэдийн асуусан асуултанд хариулт өгөв.

Image may contain: 6 people, people sitting and indoor

Image may contain: 5 people, people sitting and indoor

Баянзүрх дүүргийн хурлын танхимд болсон өдөрлөгт 28 хорооны зохион байгуулагч, нийгмийн ажилтан, 200 орчим иргэд оролцлоо.

Image may contain: 2 people, indoor

Image may contain: 4 people, people sitting and indoor

Image may contain: one or more people, people sitting and indoor

 

Тамгын газар

{calendar}