Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Эвлэрүүлэн зуучлагчид сурталчилгаа хийв.

Нийтэлсэн: Л.Өлзийбаяр  Ангилал: Medee-medeelel  Огноо: 2018-10-26;

ХЭВЛЭХ

       Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлалд “Инвескор ББСБ” ХХК нь эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаар мэдээлэл авах хүсэлт тавьсны дагуу  эвлэрүүлэн зуучлал нь тус компанитай хамтран 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр уулзалт ярилцлагыг зохион байгуулав.

       Уулзалтанд эвлэрүүлэн зуучлагч Д.Хонгорзул, Ө.Болор нар эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, мөн тэдний ажлын нөхцөлтэй холбоотой асуултанд хариулж харилцан ярилцлаа. Мөн уулзалтанд зориулж эвлэрүүлэн зуучлалд хандах өргөдлийн загвар, гарын авлага тараах, улсын тэмдэгтийн хураамж төлөх дансны дугаар зэргийг туслах ажилтан Н.Батболд, М.Цагаанцоож олшруулж тараасан байна.

      Тус уулзалт ярилцлагат “Инвескор ББСБ” ХХК-ны удирдлага, салбарын захирлууд, холбогдох ажилтнууд хамрагдсан байна.

 

 

Шүүхийн үйлчилгээний хэлтэс

 

{calendar}