Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Эвлэрүүлэн зуучлал болон эвлэрүүлэн зуучлалын ажиллагааны талаархи сурталчилгаа хийв

Нийтэлсэн: Ж.Баттулга  Ангилал: Medee-medeelel  Огноо: 2018-01-29;

ХЭВЛЭХ

Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаар ойлголт авах зорилгоор “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн хүсэлт тавьж уригдсаны дагуу 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч Т.Гариймаа, В.Дэлгэрмөрөн нар оролцов.
 
           
Тус уулзалтад “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн төв, орон нутгийн цахилгаан холбооны салбарын удирдах, албан тушаалтнууд оролцож, Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль, хуулийн зорилго, зарчим, ач холбогдол, ажиллагааны талаар тодорхой мэдээлэл өгөв.
            Уулзалтад оролцогчдын сонирхсон асуултад хариулж, харилцан саналаа солилцсон үр өгөөж бүхий уулзалт болж өндөрлөсөн байна.
 
{calendar}