Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

“Иргэн-2014” нэгдсэн систем болон “MS-Office 2016” програмуудын өдөр тутмын хэрэглээ сэдэвт сургалт хийв.

Нийтэлсэн: Оюу-Энх  Ангилал: Ontslokh-medee  Огноо: 2017-10-20;

ХЭВЛЭХ

Image may contain: 14 people, people sitting and indoor

Тамгын газраас 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслахуудад “Иргэн-2014” нэгдсэн систем болон “MS-Office 2016”  програмуудын  өдөр тутмын хэрэглээ сэдэвт сургалт зохион байгуулав. Тус сэдвийн хүрээнд дараах дэд сэдвүүдийг чухалчлан заасан ба шүүгчийн туслахуудын тэр болгон мэдэхгүй хэргийн ажиллагаануудыг Иргэн-2014 нэгдсэн системийн туршилтын сервер дээр нэг бүрчлэн зааж өгөв.

Сургалтын дэд сэдвүүд нь:

1. Шүүх хуралдааны тов, нууц дугаар хэвлэх,

2. Даалгавар гүйцэтгүүлэх болон гүйцэтгэх ажиллагаа,

3. Хэрэг нэгтгэх, тусгаарлах, шилжүүлэх,

4. Шүүхийн шийдвэрийн цахим сан, шинэчилсэн журмаар шийдвэр оруулах

5. MS-Offce-2016 программын хэрэглээ гэсэн дэд сэдвүүдээр явагдлаа.

Тус сургалтанд 3 шүүхийн шүүгчийн туслахууд бүрэн хамрагдаж санал солилцож, харилцан асууж ярилцсан үр дүнтэй сургалт болж өндөрллөө.

Сургалтыг Тамгын газрын мэдээлэл технологийн мэргэжилтэн  Б.Оюу-Энх, Ж.Баттулга, Б.Батсайхан нар заав.

{calendar}