Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

ХБНГУ-ын Германы хамтын ажиллагааны төлөөлөгчид тус шүүхээр зочилов.

Нийтэлсэн: Оюу-Энх  Ангилал: Medee-medeelel  Огноо: 2017-07-06;

ХЭВЛЭХ

2017.07.05

Image may contain: 3 people, people sitting, table and indoor

 

            2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Германы хамтын ажиллагааны төлөөлөгч ХБНГУ-ын Улсын Их Хурлын гишүүн, ноён Фэйст, Германы хамтын ажиллагааны төслийн удирдагч Л.Заяа, төслийн менежер Ц.Мөнх-Од нар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээр зочилоход  Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Баатар Тамгын газрын дарга Д.Болор, Хэргийн хөдөлгөөний 3 дугаар хэлтсийн дарга Б.Энхсайхан  нар хүлээн  авч  уулзлаа.

Image may contain: 2 people

 

 

Тус уулзалт нь Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүхийн захиргааны ажилтныг  мэргэшүүлэхээр хамтарч ажиллах ажлын хүрээнд хийгдсэн юм. Зочид төлөөлөгчид тус шүүхийн “Иргэн-2014” программтай танилцах, шүүгчийн туслахуудтай уулзаж тогтвортой ажиллах, ажлын орчин нөхцлийн талаар асууж харилцан ярилцаж санал бодлоо хуваалцав.

Image may contain: 4 people, people sitting, table and indoor

 

            ХБНГУ-ын Улсын Их Хурлын гишүүн ноён Фэйст нь шүүхэд хэрэгжиж байгаа “Иргэн- 2014”  программыг дэлхийн стандартанд нийцсэн  программ болсон талаар  онцлон хэлсэн юм. Германы хамтын ажиллагааны төлөөлөгчид  тус шүүхийн үйл ажиллагааны талаар сэтгэл хангалуун байлаа.

Image may contain: 6 people, people standing and suit

 

 

Тамгын газар

{calendar}