Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Цэнгэл, шүүгчийн туслах Н.Лхагвадулам нарт талархал илэрхийлье.

Нийтэлсэн: Оюу-Энх  Ангилал: Medee-medeelel  Огноо: 2017-07-18;

ХЭВЛЭХ

2017 оны 7 дугаар сарын 17

Image may contain: 3 people, indoor

            Норжмаа овогтой Баатарчулуун миний бие ажиллаж байсан жилээ тогтоолгохоор Чингэлтэй дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Миний гаргасан нэхэмжлэл маань тус шүүхийн шүүгч Ж.Цэнгэл, шүүгчийн туслах Лхагвадулам нарт хувиарлагдсан юм. Тэгтэл миний нэхэмжлэлийг хүлээж аваад  2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 182/ШЗ2017/07020 дугаартай захирамжаар маш түргэн шуурхай шийдвэрлэлээ. Шүүгч Ж.Цэнгэл, шүүгчийн туслах Н.Лхагвадулам болон танай ажлын хамт олон найрсаг, түргэн шуурхай шийдэж өгсөнд дахин дахин баярлаж байгаагаа илэрхийлж ажлын өндөр амжилт хүсч байна.

Шүүхийн байгууллагын үйл ажиллагаа иргэдэд чирэгдэл учруулахгүй хурдан шуурхай ажилладаг болжээ.

Шударга үйл бүхэн үеийн үед мөнх байг.

Image may contain: 1 person, standing and indoor

 

Талархал илэрхийлсэн: Иргэн Норжмаа овогтой Баатарчулуун

{calendar}