Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн шүүхийн захиргааны зарим ажилтнууд “Төрийн албан хаагчийн тангараг” өргөлөө.

Нийтэлсэн: Амарсанаа  Ангилал: Medee-medeelel  Огноо: 2017-06-28;

ХЭВЛЭХ

2017.06.28.

Image may contain: 10 people, people smiling, people standing and indoor

Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь  хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 109 дүгээр зарлигаар баталсан “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-д заасны дагуу төрийн захиргааны шинэ албан хаагчид төр, ард түмнийхээ төлөө үнэнч шударга ажиллахаа тангараглаж  “Төрийн жинхэнэ албан хаагч” болдог уламжлалтай.

Тэр уламжлалын дагуу 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зохион байгуулсан төрийн албан хаагчийн тангараг өргөх ёслолын үйл ажиллагаанд тус шүүхийн шүүгчийн туслах Г.Наранхүү, Б.Батчимэг, Ч.Долгорсүрэн, Б.Мишээл, Т.Алтанчимэг, Б.Ундрах, Б.Тамир, Б.Энхболор, С.Цэвэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Золзаяа, Б.Тамир, О.Өнөржаргал, Б.Дансүрэн нар оролцож төрийн албан хаагчийн тангараг өргөж, батламжаа гардан авсан  баярт үйл  явдал боллоо.

Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын үйл ажиллагааг  Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн Гүйцэтгэх Нарийн Бичгийн дарга Т.Мэндсайхан нээж баяр хүргэв. Тус үйл ажиллагаанд ШЕЗ-ийн гишүүд, ШЕЗ-ийн газрын дарга нар, мэргэжилтэнүүд анхан болон захиргааны хэргийн шүүхийн Тамгын газрын дарга нар оролцлоо.

Image may contain: 9 people, people standing and indoorImage may contain: 1 person, standing, screen and indoor

Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөж, улс орон, ард түмнийхээ төлөө үнэнчээр зүтгэх чин хүсэлтэй залуучуудынхаа ажилд нь амжилт, амьдралд нь  аз жаргал хүсье.

Image may contain: 1 person, sitting and indoorImage may contain: one or more people

Image may contain: 10 people, people standing

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

{calendar}