Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

ШЕЗ, ЦЕГ-ын дэргэдэх Хамгаалалтын газрын Шүүх, шүүгчийн аюулгүй байдлын хэлтэстэй хамтран тус шүүхийн байрны аюулгүй байдалтай танилцлаа.

Нийтэлсэн: Амарсанаа  Ангилал: Medee-medeelel  Огноо: 2017-07-06;

ХЭВЛЭХ

2017.06.28.

 

2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2-р байрны шинээр байгуулагдсан үйлчилгээний төв, болон тус шүүхийн байрны аюулгүй байдалтай Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Хүний нөөцийн газрын дарга С.Энхбаяр, шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хариуцсан референт Өлзий, мэдээлэл технологийн хэлтсийн дарга Д.Мөнхзориг, ЦЕГ-ын дэргэдэх Хамгаалалтын газрын “Шүүх, шүүгчийн аюулгүй байдал”ыг хангах хэлтсийн дарга хошууч Ж.Батзориг, хошууч Баярсайхан болон тус албаны албан хаагчид танилцлаа.

Тус шүүхийн байрныхаа нөхцөл байдлыг тамгын газрын дарга Д.Болор, шүүхийн аюулгүй байдал, хамгаалалтыг ахалж ажиллаж байгаа цагдаагийн ахмад Сугар нар танилцуулав.

Уулзалтаар шүүхийн 1, 3-р байранд камерын систем тавигдаагүй,  байнга суух жижүүр цагдаагийн асуудал шийдэгдэхгүй байгаа талаар харилцан ярилцаж санал солилцов.

 

{calendar}