Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Шүүхэд талархал илэрхийлжээ

Нийтэлсэн: Н,Дөлгөөн  Ангилал: Medee-medeelel  Огноо: 2019-06-13;

ХЭВЛЭХ

Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Санхүү хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнээс Баянгол, Хан-Уулд дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт талархал хүргүүлжээ.

 

Уг талархалд "Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн өргөдлийн дагуу эвлэрүүлэн зуучлах ажиллагааг хурдан шуурхай, талуудын эрх ашгийг хангаж, сэтгэл ханамжтай байдлаар шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлсэн Эвлэрүүлэн зуучлагч Д.Улаан, Ч.Энхцэцэг, эвлэрүүлэн зуучлагчийн туслах Б.Халиун, эвлэрлийн гэрээг хуулийн хугацаанд баталж бидний ажилд гүн туслалцаа үзүүлсэн шүүгч, шүүхийн захиргааны ажилтан нарт Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн хамт олны зүгээс талархаж байна.

 

Та бүхний цаашдын ажилд нь амжилт хүсье” гэжээ.Шүүхэд талархал илэрхийлжээ

{calendar}